초록 열기/닫기 버튼

Энэхүү өгүүллийн гол зорилго нь үйлийн байдал, болцын утгыг өгүүлбэрзүйн түвшинд хэрхэн илрүүлж болох талаар авч үзэхийг хичээлээ. Өмнөх судалгааны ажлуудад байдал, болцын утгыг ихэвчлэн задлаг болон нийлэг аргаар илрүүлэн тайлбарладаг байсан бол бид бүхэн энэхүү судалгааны ажилдаа өгүүлбэрийн бусад гишүүд тухайлбал, орон цагийн нэр байдлын утгыг илрүүлэхэд чухал үүрэгтэй болох талаар авч үзэж байгаа юм. Монгол хэлний орон цагийн нэр хэмээн ангилагддаг дайвар үгсийн дотор байдал, болцын утга илрүүлж оролцдог дайвар үгс байна. Эдгээр дайвар үг нь үйлын байдал, болцын харьцааг илрүүлэхэд чухал үүрэгтэй болохыг тодруулахын зэрэгцээ энэхүү харьцаа нь юун дээр тулгуурлан илэрч байгааг нягтлахыг хичээлээ. Үүний тулд бид өгүүлэрт илрэх үйлийн 5 төрлийн байдлын төрөл зүйл(situation types)-ийг гарган тавилаа. Эдгээр нь, дүр байдал(state), хоромхон үйлдэх байдал(semelfactive), өрнөн үргэлжлэх (activity), бүрмөсөн үйлдэх (accomplishment), төгс үйлдэх(achievement) зэрэг болно. Эдгээр байдал заасан өгүүлбэрт үйлийн өрнөн үргэлжлэх, давтах, хоромхон үйлдэх утга бүхий дайвар үгс хэрэглэгдсэн тохиолдолд ямар ямар утгууд илэрч гарах, тэдгээрийн харьцаа ямар байдлаар илрэх зэргийг авч үзсэн болно.